Оскар Мамен блог

Оскар Мамены цуглуулга

Оскар Мамен бол Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсуудаар 30 гаруй жил аялсан Норвегийн аялагч, адал явдлын эрэлчин, арилжаачин байв. 2017 онд Оскар Мамены үр ач нар аяллынх нь цуглуулгыг Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан. Тус цуглуулга 8000 гэрэл зураг, 500 эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэлээс бүрдэнэ. Гэрэл зургуудыг цахимжуулж, музейн мэдээллийн санд оруулсан бөлгөө.

 

улаанбаатар (Өргөө), 1913 оны 2-р сарын 07

 
 
 
IMG_2613.jpg

Өргөө 1911 он. богд хааны титэм өргөх

 

Өргөө 1913 он

 

Өргөө 1913 он

 

Өргөө 1913 он

 
 

 Гэрэл зураГ дахь МонГолчуудын түүх. Боть – X

Оскар Мамен, Альфред Рустад нар Монголд. Эмхэтгэсэн Сэм Чулуун (Улаанбаатар), Мариа Картвейт (Осло/Улаанбаатар). Улаанбаатар хот.

 

 

Доктор Жадамбын Лхагвадэмчиг, Мариа Картвейт болон Жамаагийн Эрдэнэбат нар номын Zoom нээлтийн үеэр. Гэрэл зургйг: Таран Уолд.

 

Улаанбаатарт ном гаргасан нь

Оскар Мамены “Зүүнш зорчсон нь” хэмээх гар бичмэлийг ном болгон Монгол Улсын Их Сургуулиас 2022 оны 3-р сарын 31-нд Улаанбаатар хотод гаргасан билээ. Норвегийн Осло хотын Соёлын түүхийн музейн докторын судалгааны ажилтан Мариа Картвейт МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Жадамбын Лхагвадэмчигтэй тус гар бичмэлийг хэвлүүлэхэд хамтран ажиллажээ. Уг зохиолыг Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбат орчуулавНомыг Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуулийн номын дэлгүүр, Норвеги улсын Соёлын түүхийн музейн дэлгүүрт тус тус худалдаалж байна.

 
 
 

Гэрэл зургийг: Юки Конагаяа

 

Оскар Мамен Япон улсад

Японы Осака дахь Үндэсний угсаатны зүйн музейд “Монгол улс 100 жилд: Гэрэл зургийн дуранд” хэмээх нэгэн онцгой үзэсгэлэн үүд хаалгаа нээв. Тус үзэсгэлэн 5 дугаар сарын турш олон нийтэд нээлттэй байх юм. Үзэсгэлэнгийн нэгэн хэсгийг Оскар Мамены цуглуулгууд бүрдүүлж буй. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлал

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 1 дүгээр сард Соёлын түүхийн музейд Оскар Мамены гэрэл зургуудаас үзэж сонирхохоор айлчлав. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Гэрэл зургийг: Олав Хамран, Соёлын түүхийн музей

 

Оскар Мамены тухай мэдээ

 

 "Амьдралын туршлагаасаа үзвэл би гэртээ сууж байхаас ой модонд түүдэг асааж суухыг илүүд үздэг хүн юм байна."

— Оскар Мамен

Өнөө үе гэж үү…?

Түүхэн гэрэл зургуудыг өнгөт болговол яах вэ?

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Энэхүү судалгааны төслийг Осло их сургуулийн Соёлын түүхийн музейн угсаатны зүй, зоос судлал, сонгодог археологи, их сургуулийн түүхийн (УЗЗССАИСТ) тэнхимийн доктор судлаач Мариа Картвейт миний бие гүйцэтгэж байна.

 Зургаар бясалгахуй

Антропологич Тим Инголдоос санаа авч, миний бие 2020 оны улаан өндөгний баярыг Оскар Мамены тухай гараар зурж өнгөрүүлэв. Тим Инголд 2019 оны 11-р сарын 27-нд Осло хотын Соёлын түүхийн музейд лекц уншсан юм. Инголдын хэлснээр антропологич хүн аливаа зүйлийг харах, өөр өнцгөөс ажиглахын тулд зурж сурах ёстой гэнэ.